Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхижуулах ажилтны ажил хэргийн ур чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сургалтын төлөвөлгөө гарган ажиллаж байна. Энэ удаагийн сургалтаа Төрийн албаны зөвлөлтэй хамтран Төрийн жинхэнэ албан хаагчдын хөдөлмөрийн харилцааны зохицуулалт дахь өөрчлөлт, шинэ болон шинэлэг зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорьсон юм. Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн референт, Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын даргын үүргийг түр оролон гүйцэтгэгч Д.Оюуннасан удирдан явууллаа. Удирдагч багшийн зүгээс хуулийн зорилт, төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлага-мерит зарчим, удирдах албан тушаалтны сул орон тоог нөхөх, гүйцэтгэх болон туслах албан тушаалтны сул орон тоог нөхөх, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих зэрэг сэдвийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох журмаар зохион байгуулсан юм.
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *