Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн гуравдугаар дамжааны оюутнууд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, ил тод нээлттэй байдал, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа болон “Цахим хөтөч”, “Медиа хөтөч” болон бусад үйл ажиллагаатай танилцлаа.
Тус оюутнуудад Шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Хүсэлдэй шүүхийн үүсэл хөгжил, бүтэц орон тоо, шүүхийн үйлчилгээний талаар мэдээллийг өгч шүүхийн байр болон шүүх хуралдааны танхимуудыг танилцуулсан бөгөөд мөн тус шүүхийн шүүгч Т.Гангэрэл хуульч, эрх зүйч мэргэжлийн тэр дундаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын онцлог, давуу тал нийгэмд гүйцэтгэх үүргийн тухай болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар холбогдох хууль журмыг тайлбарлаж, цаашид эрх зүйч мэргэжлийг сонгон суралцахыг төлөвлөж байгаа сурагчдын сонирхсон асуултад хариу өглөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР