•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

ЗАХИРГААНЫ АКТ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛОВЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН СУБЬЕКТИВ ЭРХИЙГ ЗӨРЧӨӨГҮЙ БОЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ

Шүүхийн шийдвэрийн дугаар: 128/ШШ2022/0630

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчингүй төгөлдөр болсон.

2023.05.26 Шийдвэрийн тойм-9

 

      Иргэн О.Р нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжийн Б.Н /2 нэгж талбар/, П.Ө /2 нэгж талбар/, Т.М, М.О, Ө.Я, Г.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ..

      Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт сургуулийн орчимд Б.Н /2 нэгж талбар/, П.Ө /2 нэгж талбар/, Т.М, М.О, Ө.Я, Г.Э нарт 15 жилийн хугацаагаар гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар газар эзэмших эрх олгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/462 дугаар захирамжаар иргэн О.Р-д Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт орчимд байршилтай, нэгж талбарын 1801710703 дугаар бүхий 5000 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

     Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “...намайг газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож орц гарцыг хаасан, бодит байдал дээр газрын бусад тойрсон хэсгээр үерийн далан шуудуу болон гүүртэй, өөр газраар орох орц гарц байхгүй...” гэж тодорхойлон маргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн эзэмшил газрын орц, гарц хаагдаагүй талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, мөн маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгчийн эзэмшсэн газар нь хойд талаараа гудамжтай, урд талаараа шинээр тавигдсан хатуу хучилттай замтай болох нь тогтоогдсон тул орц, гарцгүй гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэхээс өмнө бусдад газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй юм. 

       Түүнчлэн дээрх захирамжуудаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газрууд нь хоорондоо давхцаагүй, нэхэмжлэгч нь гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийг газар эзэмшиж эхлэхээс өмнө бусдад газар эзэмшүүлсэн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй. 

Газрын тухай хуульд иргэнд хувийн гэр, орон сууц хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га буюу 700 м.кв байхаар заасан.

      Хэдийгээр гуравдагч этгээд Б.Н, П.Ө нарт тус бүр 2 нэгж талбар бүхий 1400 м.кв газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээнээс хэтэрсэн боловч Б.Н, П.Ө нарт газар эзэмшүүлсэн захирамжийн улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй, нэхэмжлэгч тухайн байршилд газар эзэмшихээр хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар эзэмшиж байгаа газраа зориулалтын дагуу ашиглах эрхийг гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн захирамж зөрчөөгүй гэж үзсэн.

        Иймд Б.Н /2 нэгж талбар/, П.Ө /2 нэгж талбар/, Т.М, М.О, Ө.Я, Г.Э нарт газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж, нэхэмжлэгч О.Р-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.  

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

          Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/10679?daterange=2022-01-01%20-%202023-05-29&id=1&court_cat=3&bb=1

          

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Н.Дамдинсүрэн

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх