Монгол Улс даяар жил бүрийн тав болон аравдугаар сард “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр” өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”-өөр мод тарилаа.
Уг ажилд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо зэрэг бусад байгууллагууд хамтран нийт 50 гаруй хүн оролцлоо.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР