•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.

 

        Тус өдөрлөгт Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, Нийгмийн ухааны сургууль болон Их засаг Олон Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 3-4 дүгээр түвшний оюутнууд буюу цаашид шүүхийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой оюутнууд хүрэлцэн ирж, шүүхийн үйл ажиллагаа, онцлог, бүтэц, зохион байгуулалт болон шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүхийн захиргааны ажилтны албан тасалгаа зэргийг танилцууллаа.

       “Нээлттэй шүүх” өдөрлөгийг тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал шүүх, шүүхийн Тамгын газрын товч танилцуулгыг хүргэж, хүрэлцэн ирсэн оюутнуудад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Шүүхийн тухай ойлголт, Шүүхийн эрхэм зорилго хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” зэрэг сэдвүүдээр ерөнхий ойлголтыг өгч нээлттэй яриа өрнүүллээ. Мөн тус шүүхийн шүүгчийн туслах Т.Батсүмбэр-Уул “Хэрэг хүлээн авахаас шийдвэрлэх хүртэлх шүүхийн процесс ажиллагааны талаар оюутнуудад ерөнхий мэдлэг олголоо.

 

 

 

 НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх