•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Дүрэм, журам
    • Шийдвэрийн тойм
    • Шүүгчин ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН ЭТГЭЭДЭД ШИЙТГЭЛ НОГДУУЛНА

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 128/ШШ2023/0483
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2023.07.27 Шийдвэрийн тойм-12

 

    П ХХК-д 2.500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус компанийн гүйцэтгэх захирал С нэхэмжлэл гаргасан.

    Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч П ХХК-иас 10.436.909,89 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

    Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас П ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, Зарлан дуудах мэдэгдлээр П ХХК-ийг хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр Х ХХК-д төлөх төлбөрийг төлөхийг мэдэгдсэн, тухайн компанид биеэр болон утсаар боловч дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч П ХХК нь дээрх шийдвэрүүдийг биелүүлээгүй, дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй.

     Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэгчээс гаргасан гомдлын дагуу П ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахад П ХХК-ийн гүйцэтгэх захирал С нь “мэдэгдлийг хүлээн авсан. ...шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхийг мэдэж байсан. Гэвч компанийн үйл ажиллагаа зогссон. Шүүхийн шийдвэртэй маргаагүй төлнө...” , “төлбөр төлөх боломжгүй байсан болохоор ирээгүй” гэж тайлбарласан байна.

    Шүүхээс П ХХК-ийн гаргасан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1-т “төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, ...”, 2.2-т “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан;” зөрчилд ногдуулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

     Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

  Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

      https://shuukh.mn/single_case/12999?daterange=2023-01-01%20-%202023-08-09&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Б.Адъяасүрэн

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх