
 
ТӨРИЙН АЛБАНЫ НӨӨЦӨД БҮРТГЭЛТЭЙ ИРГЭНИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР
АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
  
   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нь “Олон нийттэй харилцах мэргэжилтэн”-ээр ажиллах хүсэлттэй иргэдийг материалаа ирүүлэхийг урьж байна.
Албан тушаалын ангилал зэрэглэл ТЗ-6
Албан тушаалд тавигдах шаардлага
  - Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  - Мэргэжил: Сэтгүүл зүй /0321/,
                      Эрх зүйч /0421/,
 Туршлага: Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
-   Ажилд орохыг хүссэн өргөдөл,
-   Төрийн албан хаагчийн анкет / ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу/,
-   Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар,
-   Иргэний үнэмлэхийн хуулбар,
-   Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй баримт,
-   Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /Е-Mongolia-гаас/,
-   Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлтэй эсэх лавлагаа /Е-Mongolia-гаас/,
-   3х4 цээж зураг,
  Материал хүлээж авах: 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал биеэр болон zakhirgaa_tg@shuukh.mn цахим хаягаар материалаа ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 11331061
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР