Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал “Төрийн болон албаны нууц, шүүхийн нууцын тухай ойлголт” сэдвээр 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Төрийн болон албаны, байгууллагын нууцын тухай ойлголт, шүүхийн нууцад хамаарах мэдээлэл, танилцах эрх бүхий ажилтан, иргэний эрх үүрэг, нууцын хэрэг баримтын ашиглалт, хадгалалт, хамгаалалт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сонирхсон асуултад хариуллаа.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *