Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эмч Л.Чимэдцогзол 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхийн тамгын газрын албан хаагч нарт “Хувь хүний хөгжил, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлагыг нэмэгдүүлэх нь” сэдвээр сургалт орлоо.
Уг сургалтаар өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, ажлын стрессээ хэрхэн удирдах болон сөрөг бодлоос өөрийгөө хэрхэн ангижрах, зөв дадлыг хэрхэн бий болгох талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ