Европын холбооны Твиннинг /Европын холбооны бодлогод суурилсан, ЕХ-ны орнууд болон түнш улсуудын төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэрэгсэл/-ын мэргэжилтэн, санүүжилттэй төслийн багийн ахлагч Эммануэл Вэрн, Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газарт дадлагажигч Э.Сондор нар 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус шүүхийн Тамгын газраас шүүхийн байр, бүтэц орон тоо, өдөр тутмын үйл ажиллагаа болон шүүхэд хэрэгжүүлэн ажиллаж буй “Цахим хөтөч”, “Нээлттэй шүүх”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг” зэрэг үйлчилгээний талаар мэдээлэл өгөн түүний сонирхсон асуултын талаар ярилцаж, шүүх хуралдааны жишиг танхим болох “Ногоон танхим”-ыг танилцууллаа.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ