Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд шинээр томилогдсон албан хаагч нарт “Шинэ ажилтнуудад зориулсан сургалт”-ыг орлоо.
Уг сургалтаар Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн ажиллаагаа, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, тухайн ажил албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг болон Захиргааны хэргийн хөдөлгөөний стандартын талаар тайлбарлан алдаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, цаашдаа анхаарах шаардлагатай ажиллагаануудыг танилцууллаа.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ