Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батболд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Мэдээллийн аюулгүй байдал”, “Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд гаргаж буй алдаа зөрчлүүд болон цаашид алдаа зөрчил гаргахгүй байхад анхаарах асуудал” сэдвээр сургалт орлоо.
Уг сургалтаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хортой файлыг таних, устгах, өөрийн болон албаны мэдээллийг хадгалах, хамгаалахтай холбоотой зөвлөмжүүдийг өгсөн ба Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нарын гаргаж буй алдаа зөрчлүүдийг талаар мэдээлэл өгч, анхаарах асуудал, цаашид алдаа зөрчил гаргахгүй байхад хэрхэн анхаарч ажиллах талаар холбогдох зөвлөмжүүдийг тус тус өглөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ