Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Сургалтын хөтөлбөрт тусгагдсаны дагуу Архивын ерөнхий газрын мэргэжил арга зүйн удирдлагын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал “Баримт бичгийн стандарт MNS5140:2021”, “Баримт бичиг зохион бүрдүүлэх, баримт бичгийн найруулга зүй” сэдвээр тус тус сургалт орлоо.
Уг сургалтаар баримт бичиг боловсруулахад баримтлах стандарт, баримт бичиг зохион бүрдүүлэх болон баримт бичгийн найруулга зүйн талаар шүүхийн захиргааны албан хаагч нарт мэдлэг, мэдээлэл олгосон ач холбогдолтой сургалт боллоо.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ