Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Залуучуудын зөвлөлөөс нийт захиргааны албан хаагч нарт зориулан “Таванбогд Капитал” ҮЦК-ийн захирал, шинжээч Г.Мөнх-Эрдэнийг урьж, “Хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг олгох” сургалтыг орлоо.
Өнөөгийн нийгэмд өөрийн санхүүгээ хэрхэн удирдах болон хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох, ирээдүйд бий болгох, ашиг хүртэх арга хэрэгслийг хэрхэн сонгох, сонголтоо зөв хийх, хувьцаатай хэрхэн харьцах талаар анхан шатны мэдлэгийг өгсөн цаг үеэ мэдэрсэн сургалт болж өндөрлөлөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ