Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Хуульчийн мэргэжлийн шалгалт өгөх шүүхийн захиргааны албан хаагч нарт зориулсан Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлалын талаарх сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдөр зохион байгуулахаар товлосны дагуу Тус шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ сургалтыг удирдан явуулж байна.
Уг сургалтад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газруудын Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох албан хаагч нар оролцож байна.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР