•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

“ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН” ХХК-ИЙН НЭХЭМЖЛЭЛТЭЙ ХЭРГИЙН ТУХАЙ

   Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8536 дугаар шүүгчийн захирамж

    Захирамжийн төлөв:Хүчин төгөлдөр болоогүй

    2023.10.20 Процессын тойм-7

   “Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэв.

    Захиргааны хэргийн шүүхийн хяналтад буй захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудлыг хүсэлт хэлэлцэх ажиллагааны журмаар шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцож, хэргийн оролцогчдоос гаргасан баримтад үндэслэн  шийдвэрлэдэг журамтай байна.

   1.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/1002 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Учир нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээг багасгасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулж болзошгүй байна гэж шүүх дүгнэв.

    2.Харин дээрх захиргааны актаас үргэлжилсэн шинжтэй гарсан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай" А/1000 дугаар захирамжийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

    Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэв.

    Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар  мэдээлэн хүргэх зорилготой болно. 

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх