Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан ээлжит сургалтыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн иргэдэд 2023 оны 10 дугаар сарын 31 болон 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулав.
Сургалтад Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хороодоос Улсын бүртгэлийн нэгдсэн системээс түүврийн аргаар шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд оролцлоо.
Сургалтыг шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал, Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ц.Оюун-Эрдэнэ нар удирдан явуулж, салбарын онцлог, үйл ажиллагааг танилцуулсан.
Тодруулбал: “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг танилцуулж, Захиргааны шүүхийн онцлог, шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэнийг ойлгох, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх, үүрэг, ач холбогдол, шүүх хуралдаан дээр санал, дүгнэлт гаргахад анхаарах асуудал болоод иргэдийн төлөөлөгчид олгох цалин хөлсний талаар холбогдох мэдээлэл өглөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР