Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан ээлжит сургалтыг Сонгинохайрхан дүүргийн иргэдэд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулав.
Сургалтад Нийслэлийн Хан-Уул дүүргийн хороодоос Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 62 иргэн оролцов.
Сургалтыг шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал, Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ц.Оюун-Эрдэнэ нар удирдан явуулж, салбарын онцлог, үйл ажиллагааг танилцуулсан.
Тодруулбал: “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг танилцуулж, Захиргааны шүүхийн онцлог, шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэнийг ойлгох, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх, үүрэг, ач холбогдол, шүүх хуралдаан дээр санал, дүгнэлт гаргахад анхаарах асуудал болоод иргэдийн төлөөлөгчид олгох цалин хөлсний талаар холбогдох мэдээлэл өглөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР