Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхийн шүүгчийн туслахуудад зориулсан “Захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцох нь” сэдвийн хүрээнд сургалт орлоо.
Уг сургалтаар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг тус тус танилцуулж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт холбогдох хууль журмыг танилцуулах, шүүх хуралдаанд хэрхэн оролцуулах талаарх зөвлөгөө мэдээлэл өгч, шүүгчийн туслахууд санал, санаачилгаа солилцсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ