•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ТУС ШҮҮХИЙН ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙД ТАЛАРХАЛ ИРЛЭЭ

  ИХ БАГА БАЯНШАРГА" НҮ ТББ-аас “...“Гурвансайхан” ХХК-д Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-020629, MV-020631, MV 020633, MV-020634 тоот ашиглалтын тустай зөвшөөрлүүдийг холбогдох хуулиудын нийт 100 орчим зүйл, заалтыг зөрчсөн” хэмээн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ асуудлаар Дундговь аймгийн сумдын малчин иргэд сумынхаа удирдлагуудтай хамтарч Ерөнхийлөгч асан Н.Багабандиас эхлээд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүртэлх төрийн холбогдох эрх бүхий байгууллагад тустай зөвшөөрлийг цуцлуулахаар 20 жил тэмцсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй байна.  

  Улмаар шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 308 дугаар шийдвэрээр ИХ БАГА БАЯНШАРГА" НҮ ТББ-аас гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрлүүдийг цуцалж шийдвэрлэсэн байх ба дараагийн хоёр шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзээд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгч ИХ БАГА БАЯНШАРГА" НҮ ТББ-ын тэргүүн Л.Бороос 2023 оны 11 дүгээр сард тус шүүхийн Тамгын газарт албан бичгээр шүүгч А.Мөнх-Өлзийг “..хараат бус байж, хуулийн дагуу хэргийг шударгаар шийдвэрлэж, ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар баталгаажсан нийтийн эрх ашгийг хамгаалсан шударга шийдвэр гаpгалаа” хэмээн талархал илэрхийлж, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүссэн байна.

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх