Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан ээлжит сургалтыг өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Нийслэлийн Баянзүрх дүүргийн хороодоос Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 82 иргэн оролцов.
Сургалтыг шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал, Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ц.Оюун-Эрдэнэ нар удирдан явуулж, захиргааны шүүхийн онцлог, үйл ажиллагааг танилцуулсан.
Тодруулбал: “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ыг танилцуулж, Захиргааны шүүхийн онцлог, шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэнийг ойлгох, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх, үүрэг, ач холбогдол, шүүх хуралдаан дээр санал, дүгнэлт гаргахад анхаарах асуудал болоод иргэдийн төлөөлөгчид олгох цалин хөлсний талаар холбогдох мэдээлэл өглөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР