•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

289 шүүгчийн ажлын зохист ачааллаас хэтэрсэн хувь хэмжээг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2023.12.19) болж, сүүлийн хагас жилийн байдлаар анхан болон давж заалдах шатны шүүхийн 289 шүүгчийн ажлын зохист ачааллаас хэтэрсэн хувь хэмжээг баталж, зохих урамшууллыг олгохоор тогтлоо.

     Түүнчлэн гурван шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийг хэлэлцээд, шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх тухай тогтоолыг батлав.

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллаж байгаа 1 шүүгчийн сэлгэн ажиллах хугацааг дуусгавар болгохоор шийдвэрлэлээ.  

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны төсвийн хуваарийн танилцуулгыг сонссон юм.

       Мөн зарим шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн хийсэн аудитын дүнтэй танилцлаа.

      Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудын 2023 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг хийлээ.

     Нийлбэр дүнгээр “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрыг “Шилдэг менежменттэй, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусламжийн хонх” ажлыг хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрыг "Шилдэг инновац нэвтрүүлсэн", “Дотоод удирдлага хяналтын систем” ажлыг хэрэгжүүлсэн Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрыг шилдэг ажил хэрэгжүүлсэн төрөлд тус тус шалгаруулав.

       Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболдын өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийг хүлээн авч, уг албан тушаалын сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэгийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх