Монгол Улсын Ерөнхийлөгчийн 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн төрийн албан хаагчдын тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Шүүхийн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн:
- Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр
- Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөсөн захиргааны албан хаагч нартаа тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч нар, Тамгын газрын дарга Н.Батхүү болон бусад захиргааны албан хаагч нараас баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *