•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

“А” НҮТББ-ЫН НЭХЭМЖЛЭЛТЭЙ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТУХАЙ

      Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.12.07-ны өдрийн 128/ШЗ2023/10137

      Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

      2024.02.14 Процессын тойм-2

    Нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага болох “А” нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/198 дугаар тушаалын “ГХ” ХХК-д холбогдох хэсэг болон мөн Сайдын 2022 оны 2/344 дүгээр тушаалын тус компанид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “...манай Төрийн бус байгууллага нь байгаль орчныг хамгаалах, хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч болон нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах үндсэн зорилготойгоор байгуулагдсан...дээрхи тушаал нь нийтийн эрх ашиг, байгаль орчинд сөрөг үр дагавар үүсгэж байгаа...” гэж тодорхойлсон.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна”, 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх” 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тус тус заасан.

      Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийг гаргахаас өмнөх 3 жилийн хугацаанд өөрийн дүрэмд заасан “хүрээлэн буй орчныг хамгаалах” зорилгын дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй, мөн Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар үйл ажиллагааны тайланг чиглэл бүрээр гаргаж холбогдох төрийн байгууллагад хүргүүлсэн байх, жилийн тайлан тэнцлээ гаргаж дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор татварын албанд өгөх шаардлагуудыг биелүүлээгүй болох нь тогтоогдсон.    

      Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй этгээдэд хуулиар тодорхой шаардлага тогтоож өгсөн, уг шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүх тухайн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэх боломжгүй тул шүүх “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэж “А” НҮТББ-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх