•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шүүх, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан  “Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх тухай” хөтөлбөрийг баталсан.

    Энэхүү хөтөлбөр нь Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, олон нийтэд ил тод байлгах зарчмын хэрэгжилтийг хангах, мөн ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлээ сонгох гэж буй ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох үүднээс тэднийг шүүхдээ хүлээн авч шүүхийн байгууллага, тэр дундаа Захиргааны хэргийн шүүх, шүүгч болон шүүхийн тамгын газрын ажилчдын өдөр тутмын ажилтай бодитоор танилцуулах зорилгыг тус тус агуулсан.

     “Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх тухай” хөтөлбөр 2024.03.19 - 2024.04.11-ний өдрийн хооронд үргэлжлэх бөгөөд нийтдээ 4 удаагийн танилцуулгыг Сүхбаатар дүүрэг дэх ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөгдсөн.

     Дээрх ажлын хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 35-р сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг хүлээн авч Захиргааны хэргийн шүүхийн онцлог, түүний үүсэл хөгжил, бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, шүүхийн байр, шүүх хуралдааны танхимуудыг танилцууллаа.

     Уг шүүхийн үйл ажиллагааны танилцуулгын төгсгөлд тус шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ сурагчдын сонирхсон асуултад хариулт өгөн шүүгчийн ажил мэргэжлийн талаар ойлголт өгөв.

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх