•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ АХМАДЫН САЛБАР ЗӨВЛӨЛ 2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ХУРАЛДАЖ, ШҮҮХИЙН АХМАДУУДЫН ХОЛБООНЫ 2023 ОНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭЖ, САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНИЙГ СОНГОВ

    Ахмадын салбар зөвлөлийн хуралд гишүүн Ц.Батсүрэн, Д.Авид, Д.Тайванхүү, Б.Хажидмаа, н.Эрдэнэцэцэг нарын ирцтэй,  Монголын Шүүхийн ахмадуудын холбооны 2023 оны үйл ажиллагааны тайланг Удирдах зөвлөлийн гишүүн Д.Тайванхүү, Б.Бямбахорлоо нар, тус шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг тэргүүн Д.Авид танилцуулж, гишүүдийн санал бодлыг сонслоо. Тайлангийн хуралд шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, салбар зөвлөлийн ажил хариуцсан мэргэжилтэн Ц.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.   

      Мөн Салбар зөвлөлийн хурлаар Салбар зөвлөлийн тэргүүн Д.Авид өөрийн хүсэлтээр даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх салбар зөвлөлийн тэргүүнээр тус шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан ахмад шүүгч Ц.Батсүрэнг хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар сонгов.

 АХМАДЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Ц.БАТСҮРЭНГИЙН ТОВЧ АНКЕТ

Цэрэннадмидын Батсүрэн нь 1961 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй.

Төгссөн сургууль:

1988 онд Хууль цаазын дунд сургууль,

1994 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль

Хөдөлмөр эрхлэлт:

1979-1980 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга

1980-1983 онд Ардын армийн 083 дугаар ангийн Байлдагч, ахлах түрүүч

1983-1985 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын АДХГЗ-д Чанарын албаны дарга

1988-1989 онд Дундговь аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт хуулийн зөвлөгч, өмгөөлөгч

1994-1995 онд Дундговь аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах

1995-2000 онд  Дундговь аймгийн Сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч

2000-2002  Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч

2002-2012 Дорнод аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч

2012-2022.07 сар хүртэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарсан.

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх