Тухайн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу тус шүүхийн Тамгын газраас "Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал ба түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд" сэдэвт сургалтыг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг хамруулан зохион байгууллаа.
Сургалтыг шүүгч Д.Халиуна, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга С.Одмаа нар хамтран зохион байгуулж, сургалтын төгсгөлд захиргааны албан хаагчдыг албан үүргээ хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийн талаар харилцан яриа өрнүүлснээр тус сургалт амжилттай болж өндөрлөв.
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *