Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагч нарт Шүүхийн тусгай архиваас “Байгууллагын архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэлт, анхаарах асуудлууд” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Шүүхийн тусгай архивын Сан хөмрөгийн эрхлэгч Ч.Оюун, Арга зүй хариуцсан судлаач архивч Ч.Түмэнцас нар Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд заасны дагуу цаасан суурьт баримт бичиг, цахим баримтыг бүрдүүлж архивд шилжүүлэхэд тавигдах шаардлага, хадгаламжийн нэгжид баримтыг хадгалах хадгалалтын хугацааны талаар тайлбарлалаа.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар