Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх тухай” хөтөлбөрийн 3 дугаар ээлжийн танилцуулгад Логарифм сургууль, Улаанбаатар Элит сургуулийн сурагчдыг хүлээн авлаа.
Сурагчид Захиргааны хэргийн давж заалдах шат болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны процесстой товч танилцаж тус шүүхийн шүүгч Б.Адъяасүрэнтэй уулзалт хийлээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар