Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос төрийн захиргааны ажилтнуудад “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль” сэдэвт сургалт орлоо.
Уг сургалтаар төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага, албан хаагчийн ёс зүйн асуудлаар гомдол, мэдээлэл гарах, түүнийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой болон төрийн албан хаагчийн хувцаслалт, имиж бүрдүүлэлтийн мэдээлэл, заавар, зөвлөмжийг хүргэлээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар