•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХОЛБОГДОГЧООР ТАТАГДАХ БОЛОМЖТОЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.02.23-ны өдрийн 128/ШШ2024/0164
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн тойм-2. 2024.04.24

  Шүүхэд гомдол гаргагч “Э” СӨХ нь СБД-ийн 1 дүгээр хороо, ХХ дугаар байрны оршин суугчдын байгуулсан сууц өмчлөгчдийн холбоо бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай гэрчилгээтэй, гүйцэтгэх захирлаар нь иргэн Ш ажилладаг.

    Тус СӨХ-нд үйлчлэгч ажилтай, иргэн Н-ээс СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “Э СӨХ-нд ажилд анх ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй …” гэх үндэслэлээр гомдол гаргажээ.

   Дээрх гомдлын дагуу СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч О нь “Э” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ш-д холбогдуулан “иргэн Н-д 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэх зөрчилд Зөрчлийн хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээжээУлмаар 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 0042719 дугаартай шийтгэлийн хуудастаа холбогдогчийг “Э” СӨХ гэж бичсэн байдаг.

   Гомдол гаргагч “Э” СӨХ-ны зүгээс “... улсын байцаагч нь анх холбогдогчийг тогтоохдоо СӨХ-ны гүйцэтгэх захирал Ш-ийг тодорхойлсон нь үндэслэлгүй, тэгсэн атлаа шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа холбогдогчоор манай СӨХ-г бичсэн нь зөрчилтэй, мөн манай СӨХ-г хуулийн этгээдийн эрхгүй этгээд гэдгийг анхаараагүй, үүгээрээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар холбогдогч нь зөвхөн иргэн, эсхүл хуулийн этгээд байхаар заасныг зөрчсөн” гэж маргасан.

   Шүүхээс тухайн харилцаанд хэрэглэгдэх хуулиудыг дараах байдлаар тайлбарласан, тухайлбал Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт субъектыг заахдаа “Ажил олгогч ...” гэж тус тус заасан, үүнээс үзвэл сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага боловч иргэний эрх зүйн харилцааны оролцогч мөн, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд зөрчилд хамаарах субъектыг тодорхойлохдоо “шимтгэл төлөгч” бус, харин “ажил олгогч” гэх ойлголтыг хэрэглэсэн байна гэж үзэв.

   Өөрөөр хэлбэл, нэгэнт сууц өмчлөгчдийн холбоо нь иргэнийг тодорхой орон тоон дээр буюу энэ тохиолдолд иргэн Н-ийг үйлчлэгчийн орон тоон дээр ажиллуулж, хөдөлмөрийн харилцаанд оролцсон ажил олгогч байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч болно гэж тайлбарлав.

   Нэгэнт материаллаг хууль болох Зөрчлийн тухай хуульд “ажил олгогч”-д хамаарах зөрчлийг заасан энэ тохиолдолд хуулийн этгээд, эсхүл хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хэн байхаас үл хамааран түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч болно гэж үзэх нь хууль болон эрх зүйн зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:  https://shuukh.mn/single_case/15532?daterange=2024-01-01%20-%202024-04-23&id=1&court_cat=3&bb=1


Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх