Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2023 онд ажлын гүйцэтгэл, мэргэшлийн түвшний үр дүнгээрээ тэргүүлсэн шүүгчийн туслах Э.Насанбаяр өөрийн туршлага, арга барилыг бусад албан хаагч нарт танилцуулах сургалт, ярилцлагыг зохион байгуулж, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт “Захиргааны процесс ажиллагаа” сэдэвт сургалт орлоо.
Уг сургалтаар тус шүүхийн шүүгчийн туслах Э.Насанбаяр захиргааны хэрэг үүсэх болон үүссэний дараах процесс, түүнтэй холбоотой эрх зүйн актын төсөл боловсруулах талаар өөрийн туршлага, ажлын байранд мөрддөг зарчим, арга барилаасаа хуваалцлаа.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар