Ажлын байран дахь чадавхижуулах сургалтыг тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлын байранд зохион байгууллаа. Энэхүү сургалтад мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Соёлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбаяр нар хамрагдсан бөгөөд сургалтыгг шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга С.Одмаа удирдан явуулсан юм.
Тус шүүхийн Тамгын газар нь нийт 62 хүний орон тоотойгоор өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн 1 орон тоотой юм. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь тус шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, өргөдлийг хүлээн авч холбогдох шүүгч ажилтан нарт хувиарлах ажлыг гүйцэтгэдэг бөгөөд түүнийг ээлжийн амралттай, чөлөөтэй гэх мэт эзгүй тохиолдолд түүнийг түр орлон ажиллах ажилтныг чадавхижуулах нь зайлшгүй шаардлагатай юм.
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *