Шүүхийн захиргааны ажилтны харилцаа хандлага, шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах ажлын хүрээнд тус шүүхийн Тамгын газраас "Хэрэглэгчийг хэрхэн эерэг хандлагатай болгох вэ" сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтыг сэтгэлзүйч Т.Хонгорзул удирдан явуулсан юм. Уг сургалтаар хэрэглэгч буюу хэргийн оролцогч нартай тамгын газрын ажилтан харилцах үед гарч буй хүндрэл бэрхшээл /харилцаа хандлага, бухимдал/-ийг даван туулах, асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам зэрэг асуудлыг онцолсон юм.
Сургалтын үеэр шүүхийн захиргааны ажилтнууд өөрт тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцож, сонирхсон асуултдаа хариулт авсан нь сургалтыг илүү сонирхолтой болгож байв.
Сэтгэгдэл үлдээх
Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *