Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар 2024 оны 06 дугаар сарын 07-ний өдөр хэлтсийн дарга Н.Амаржаргал албан хаагч нарт Төрийн болон албаны нууц, Шүүхийн нууцын тухай сургалтыг зохион байгуулав.
Уг сургалтаар баримт бичиг боловсруулахад баримтлах стандарт, анхаарах асуудал, баримт бичиг зохион бүрдүүлэх болон баримт бичгийн найруулга зүй болон төрийн болон албаны, байгууллагын нууцын тухай ойлголт, шүүхийн нууцад хамаарах мэдээлэл, танилцах эрх бүхий ажилтан, иргэний эрх үүрэг, нууцын хэрэг баримтын ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар шүүхийн захиргааны албан хаагч нарт мэдлэг, мэдээлэл өглөө.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар