Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Их дээд ангийн хоёрдугаар дамжааны дадлагажигч оюутнууд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүхийн ил тод нээлттэй байдал, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Тус дадлагажигч оюутнуудад Шүүгч Б.Адъяасүрэн хүлээн авч уулзан сонирхсон асуултад нь хариулт өгөн ярилцаж, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал шүүхийн үүсэл хөгжил, бүтэц орон тоо, шүүхийн үйлчилгээний талаарх мэдээлэл шүүхийн байр, шүүх хуралдааны танхимууд болон “Цахим хөтөч”, “Нээлттэй шүүх”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг” зэрэг шүүхэд хэрэгжүүлэн ажиллаж буй үйлчилгээний талаар мэдээлэл өгсөн бөгөөд тэдний сонирхсон асуултын талаар ярилцаж, шүүх хуралдааны жишиг танхим болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Ногоон танхим”-ыг танилцууллаа.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар