Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн хуралдаанаар батлагдсан “2024 оны төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын хүрээнд Ахмадын салбар зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэцэцэг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн байранд иргэдэд мэдээлэл өгч, чиглүүлж ажиллаа.
Дээрх үйл ажиллагаа нь цаашид тогтмол зохион байгуулагдах бөгөөд ахмад шүүгч ахмадууд эзэмшсэн мэргэжил, ажил, амьдралын туршлагаа залуу, хойч үедээ өвлөн үлдээх, зааж сургах, чиглүүлэх, мөн ахмадуудад эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн болох, хамт олонтойгоо цагийг үр ашигтай өнгөрөөх онцгой ач холбогдолтой юм.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР