Их британийн умард Ирландын вант улсаас ирсэн дадлагажигч оюутнууд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүхийн ил тод нээлттэй байдал, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Тус дадлагажигч оюутнуудад Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал шүүхийн үүсэл хөгжил, бүтэц орон тоо, шүүхийн үйлчилгээний талаарх мэдээлэл шүүхийн байр, шүүх хуралдааны танхимууд болон “Цахим хөтөч”, “Нээлттэй шүүх”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг” зэрэг шүүхэд хэрэгжүүлэн ажиллаж буй үйлчилгээний талаар мэдээлэл өгсөн бөгөөд тэдний сонирхсон асуултын талаар ярилцаж, шүүх хуралдааны жишиг танхим болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Ногоон танхим”-ыг танилцууллаа.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар