•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

Түрүүлж үүссэн эрх хамгаалагдана гэж үзэв.

            Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.06.17-ны өдөр  0523 дугаар шүүхийн шийдвэр 128/ШШ2024/0523

            Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

            Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

           Иргэн З.О-оос “тархины шидэт” гэх үгэн илэрхийллээр барааны тэмдэг эзэмшихээр мэдүүлсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 39 минутад маягт БТ-01-ээр мэдүүлгийн ... дугаарт хүлээн авч, уг мэдүүлгийг тус газрын барааны тэмдгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан шийдвэрээр татгалзаж, улмаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 25 минутад дахин хүлээн авснаар ...дугаар бүхий мэдүүлэгт 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт гарч, хариуцагч Оюуны өмчийн газрын даргын маргаан бүхий тушаалаар “Тархины шидэт” барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдагч огноотой бүртгэн, эзэмшигч З.О-д бараа, үйлчилгээний олон улсын 5, 30, 35 дугаар ангиллаар барааны тэмдгийн гэрчилгээ олгожээ.

          Нэхэмжлэгч “ТШЦ” ХХК нь Оюуны өмчийн газрын эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагааг буруутгаж, хариуцагч Оюуны өмчийн газрын даргын тушаалаар иргэн З.О-д “тархины шидэт” нэрээр олгосон барааны тэмдгийг хүчингүй болгуулахаар “...аж ахуйн нэгжийн нэр нь аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод багтах ба барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран ...хамгаалах”-аар Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцод заасан, энэхүү конвенцод Монгол Улс нэгдэн орсон тул дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил тодруулбал, Оюуны өмчийн тухай хуулийн дагуу хамгаалагдах эрхэд 2023 оны 01 дүгээр сард улсын бүртгэлд бүртгүүлсэн манай аж ахуйн нэгжийн “Тархины шидэт цай” нэр орно. Иймд энэ хугацаанаас хойш 5 сарын дараа буюу 2023 оны 06 дугаар сард иргэн З.О-д барааны тэмдгийг олгож маргаан бүхий тушаалаар бүртгэсэн үйл баримт нь хууль бус” хэмээн маргасан байна.

        Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцод “барааны тэмдгийг бүртгэх ба мэдүүлэг гаргах нөхцөлийг холбооны гишүүн орон бүр өөрийн үндэсний хууль тогтоомжоор тодорхойлох”-оор заасан байгаа нь гуравдагч этгээд иргэн З.О-ийн мэдүүлсэн “Тархины шидэт” барааны тэмдэг нь аж үйлдвэрийн өмчийн эрхээр оюуны өмчийн эрхийн хамгаалалтад нарийвчилсан хуулийн зохицуулалтаар хангагдахаар байгааг шүүхээс тайлбарлаж, энэ тохиолдолд үндэсний хууль тогтоомж болох Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд “анхдагч огноо” гэдгийг төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоохоор хуульчилсныг анхаарч, “аж үйлдвэрийн өмчийн эрхийг эхэлж мэдүүлэх” нь оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчмыг үнэлж, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргахаар заасныг хариуцагч Оюуны өмчийн газрын даргаас бүрэн хянаж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдагч огноогоор “тархины шидэт” гэх үгэн байдлаар илэрхийлэгдэх барааны тэмдгийн улсын бүртгэлийг хийж бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг олж авсан гуравдагч этгээдийн эрх түрүүлж үүснэ, ийнхүү түрүүлж үүссэн эрх хамгаалагдана гэж дүгнээд шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

           Санамж:
        Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

     Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:  https://shuukh.mn/single_case/16272?daterange=2024-06-10%20-%202024-09-16&id=1&court_cat=3&bb=1


Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх