•   11 + 331060, 331061
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ГАЗРЫН ЭРХИЙН ХАРИЛЦААНЫ ЯВЦАД ҮҮССЭН ЭРХ, ҮҮРГИЙН ХЯНАЛТЫГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛЖ, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ТӨЛӨӨЛӨН ХАМГААЛАХААР ГАРГАСАН НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХИЙН ХАРЬЯАЛЛЫН МАРГААН БИШ ГЭЖ ҮЗЭВ.

      Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.05.24-ний өдрийн 128/ШЗ2024/4514  

      Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

      Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

      УЕПГ-ын хяналтын прокуророос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/231 дугаар захирамжийн “ДМ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар  нэхэмжлэл гаргасан.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авах шүүхийн харьяаллын маргаан биш байна гэж үзэхдээ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, захиргааны хэргийн шүүхийн чиг үүрэг, нэхэмжлэл гаргах эрхийг прокурорт олгосон Прокурорын тухай хуулийн зорилго, прокурорын байгууллагын чиг үүрэг, хүний эрх, эрх чөлөөг зөрчигдсөн тохиолдолд сэргээн хамгаалдаг шүүх эрх мэдлийн байгууллагуудын болон хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий гүйцэтгэх эрх мэдлийн буюу захиргааны байгууллага хоорондын харилцаа, чиг үүргийн уялдаа, давхардал, Улсын дээд шүүхээс хууль тайлбарлаж гаргасан тогтоол зэрэгт анхаарал хандуулж, шүүхийн харьяаллын талаар дүгнэлт өгснөөр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

    Тодруулбал, Захиргааны хэргийн шүүхээс хариуцагч Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хянахын тулд маргаан бүхий захирамж нь захиргааны үйл ажиллагаагаар хэлбэржин гарахдаа хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн эсэх, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг шүүхээс шалган тогтоох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго болон уг шүүхийн зорилгод нийцэхгүй гэж үзсэнээс гадна Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах талаарх бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй хариуцагч Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд шууд халдаж, захиргааны нэрийн өмнөөс маргаан бүхий асуудлыг судлан шалгахаар ажлын хэсэг байгуулж, улмаар захиргааны хэргийн шүүхэд хандаж буйг, прокурорын байгууллагаас Үндсэн хуулийн “...ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох” чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бус, харин захиргааны байгууллагын өмнөөс тухайлбал, хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн хүрээнд биш байна зэргээр үзэж, УЕПГ-ын хяналтын прокуророос гаргасан нэхэмжлэлийг шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж дүгнэжээ.

 

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн

 

 

 

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060, 331061

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх