Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс сургалтын арга барилаа өөрчилөн, оролцоонд суурилсан бүтээлч арга зүйд тулгуурласан “/Оюуны өмчийн маргаан/”, /Улсын бүртгэлийн маргаанд нотлох баримт цуглуулах ажиллагаа/-ны талаарх сургалтыг Шүүгчийн туслах М.Мөнхцэцэг, Г.Булгантамир, Н.Энхмэнд, Ч.Золжаргал, Б.Оюунтунгалаг, Т.Амин-Од, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр, Б.Цэрэнпагма, Ж.Намуунцэцэг, Б.Мандах нар удирдан 2024.10.15-ны өдөр зохион байгууллаа.
Уг сургалт нь шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хэргийн материалд дүн шинжилгээ хийж, Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл, Аж үйлдвэрийн өмчийн эрх, Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн эсэх Улсын бүртгэгчийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хувийн хэрэгт авагдсан бүх нотлох баримтууд, Гуравдагч этгээд татах, үзлэг хийх эсэхийг тодруулах Гарын үсгийн шинжээч томилох шаардлагатай эсэх Баримт бичгийн үзлэг хийх шаардлагатай эсэх УБЕХ-ийн ЭХЭБТХуулиас харж тодруулах /13-14 дүгээр зүйл/ Нотлох баримт цуглуулахад анхаарах зэрэг зөрчлийн маргааныг хянан шийдвэрлэхэд ямар нотлох баримт цуглуулах болон анхаарах асуудлын талаар өөрсдийн олж авсан мэдлэгээ бусадтайгаа хуваалцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР