Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн 1-3 дугаар дамжааны 40 гаруй оюутан 3 багшийн хамт 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүхийн ил тод нээлттэй байдал, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал шүүхийн үүсэл хөгжил, бүтэц орон тоо, шүүхийн үйлчилгээний талаарх мэдээлэл шүүхийн байр, шүүх хуралдааны танхимууд болон “Цахим хөтөч”, “Нээлттэй шүүх”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг” зэрэг шүүхэд хэрэгжүүлэн ажиллаж буй үйлчилгээний талаар мэдээлэл өгсөн бөгөөд тэдний сонирхсон асуултын талаар ярилцаж, шүүх хуралдааны жишиг танхим зэргийг танилцууллаа.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР